
Цахилгааны төлбөр тооцоо хийх, үлдэгдэл шалгах зэрэг үйлчилгээ онлайн боллоо. Онлайн систем рүү нэвтэрснээр хэрэглэгч өдөр, шөнө хэдийд ч цахилгааны төлбөрөө төлж, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл авах, гэрээгээ шинэчлэх, сунгах, тоолуурын бичилтийг хянах, заалтаа илгээж болно. Түүнчлэн өөрт хэрэгтэй зөвлөмжүүдийг унших боломжтой. Энэхүү системийн хувьд хэрэглэхэд тун энгийн, хялбар бөгөөд системийг хэрхэн ашиглах талаар видео зааварчилгаа бэлтгэжээ. Хэрэглэгчид www.tog.mn-ээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ингэснээр хэрэглэгчид төлбөр тооцоогоо гэрээнд заасан хугацаандаа онлайнаар, ТҮЦ машинаар, банкинд цахимаар болон бэлнээр төлнө. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудад очиж тушаах зэргээс аль боломжтойгоо сонгох бүрэн боломжтой юм.
Гэрлийн мөнгөө онлайнаар төлнө | ||
Үзсэн: 9378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.