Шууд Chart

Францад тоглох уран бүтээлчдийнхээ бэлтгэл сургуулилттай танилцав

2019-11-19 08:59:48

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Францын алдарт Феникс циркийн тайзнаа "Нүүдэлчин" тоглолтоо хийх гэж буй Монголын орчин үеийн цирк болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилалттай танилцлаа.

“Ангелс Монгол Модерн” циркийн захирал, продюсер Б.Оргилболд Феникс циркийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулж буй "Нүүдэлчин" тоглолт 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэх юм. 

Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс "Нүүдэлчин" тоглолт нь Баруун Европд хийж байгаа Монголын циркийн хоёр дахь удаагийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм. Тоглолтод манай 40 гаруй уран бүтээлч оролцоно.
















Францад тоглох уран бүтээлчдийнхээ бэлтгэл сургуулилттай танилцав   
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй