
Австралийн Сидней хотыг өтгөн утаа бүрхээд байна. Шинэ Өмнөд Уэльс мужид их хэмжээний газар нутаг түймэрт автаад байгаагаас үүдэн Сидней хотыг утаа бүрхжээ.
Мягмар гарагт Сидней хотын иргэд өтөн удаан дунд өглөөг угтсан талаар Би Си Си мэдээлсэн байна. Сидней нь Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл юм. Тэгвэл Шинэ Өмнөд Уэльс болон хил залгаа орших Квинсленд мужид их хэмжээний газар ойн хээрийн түймэрт шатаж, энэ түймрийн утаа салхинд туугдаж Сидней хотод хүрээд байгаа.
Австралийн хамгийн том хотын агаарын бохирдол амьсгалахад аюултай түвшинд хүрээд байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Таван сая гаруй оршин суугчтай Сидней хотын агаарын хэм +37 цельс хүртэл халах төлөв ажиглагдаж байгаа бөгөөд энэ үеэр гал түймэр гарах эрсдэл өндөр гэдгийг мөн анхааруулсан байна. Тус хотын зарим хэсэгт агаарын бохирдол олон улсын стандартаас 8 дахин өндөр байгааг мэдээлжээ.
Үүнээс ч үүдэн албаныхан иргэдийг аль болохоор орон гэртээ байрлаж, биеийн хүчний хөдөлмөр, дасгал сургуулилтаас зайлсхийхийг зөвлөжээ. Сидней хотыг бүрхээд байгаа утаа ойрын хэдэн өдөртөө арилахгүй гэдгийг мөн албаныхан анхааруулсан байна. Тус хотын хойд бүс нутгуудад 50 орчим ой хээрийн түймэр гараад байна. Мөн 8 дугаар сараас хойш 460 гаруй байшин, барилга шатаад байгаа юм.
Сидней хотыг өтгөн утаа бүрхээд байна | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.