Шууд Chart

DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэн гарна

2019-11-25 12:13:53

ХААН Банк сан, Монголын Урлагийн зөвлөл, АНУ дахь Монголын Урлагийн зөвлөл хамтран Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, АНУ ба Монгол Улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулсан олон улсын “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөр-ийг 2017 оноос санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус хөтөлбөр нь Монголын чадварлаг залуу уран бүтээлч олж илрүүлэн, тэдний уран бүтээлийг олон улсын тавцанд таниулан сурталчилах боломж олгох зорилготой аж.

Монголын Урлагийн зөвлөл, Хаан Банк Сан, “Today’s Art” наадмын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, “Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” хөдөлгөөний уран бүтээлчдийн төлөөлөл “TodaysArt”, Норвегийн “Insomnia” олон улсын наадамд тус тус амжилттай оролцож, Монголын соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулсан билээ.

Нидерландын Вант Улсын Хааг хотноо 2005 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй “TodaysArt” олон улсын наадам нь Европын хамгийн том наадмуудын нэг бөгөөд дэлхийн 40 гаруй орны олон улсын медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг.

Хэмнэл бүтээгч DJ Бодьхүү хэмээн нэрлэгдсэн продюсер, хөгжмийн зохиолч С.Мөнхбаатар андерграунд инструменталист чиглэлээр уран бүтээлээ туурвиж 8 цомог гаргасан бөгөөд “Rio Bodianova” пянзаа энэ оны 2 сард гаргасан байна.

“Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн шилдэг оролцогч  DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэн 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 2019 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэл өдөр бүр 11:00-с 18:00 цагийн хооронд Монголын Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” бүтээлч орон зайд зохион байгуулагдах гэж байна.


DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэн гарна  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй