Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяанд холбогдох шүүх хурал энэ сарын 31-ний өдөр хүртэл хойшиллоо.
Түүнд холбогдох хэргийг сануулбал, АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъяны уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж буруутган шалгасан байна.
Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорт шилжүүлсэн юм.
Шүүх хурал өнөөдөр товлогдсон байсан ч ийнхүү хойшиллоо. Ямар шалтгаанаар хойшилсныг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Мөнхтуяагаас манай сэтгүүлч тодрууллаа.
| Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал хойшиллоо | ||
| Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.