
Энэ өвөл 10 сая гаруй мал отроор өвөлжихөөр болсны 80 орчим хувь нь оторт гараад байна. Аймаг дундын отрын бүс нутагт 600 орчим мянган мал өвөлжиж байгаа бол бусад нь хилийн зурвас болон отрын бүс нутагт отор нүүдэл хийж байна.
Одоогоор Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд нэмж мал оруулах боломжгүй гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батмөнх хэллээ.
Өнөөдрийн байдлаар өвөлжилт хүндрээгүй байна. Цаашид сум орон нутаг отрын бүс нутагтай болохоос гадна худаг, усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэдгийг тэрбээр нэмж хэллээ.
Аймаг дундын отрын бүс нутагт 600 орчим мянган мал өвөлжиж байна | ||
Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.