Шууд Chart

“Хуралдай-2” хөгжмийн наадам болно

2019-12-10 10:14:43

“Аравт” продакшний санаачилгаар “Хуралдай” хөгжмийн наадмыг “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор Улаанбаатар хотод хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Наадам 2019 оны 12 дугаар сарын 11-нд “Triple Event Hall”-д болох юм.

“Хуралдай” хөгжмийн наадмын үеэр эв нэгдлийг уриалан дуудаж, өв соёлоо хадгалан хамгаалах, ирээдүй хойч үеийн эрдэм боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Монгол хүмүүний боловсрол” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, уран бүтээлч залуус нэгджээ.

Үндэсний үйлдвэрлэгчид болон уран бүтээлчдийг нэгэн зорилгын дор эх орныхоо төлөө урлаг соёлын довтолгоо өрнүүлэхийг уриалж буй хөгжмийн наадмын тоглолтод “Бөртэ” хамтлаг, “Алтай” хамтлаг, Монгол Улсын Урлагийн Их Театр, “Жонон” хамтлаг, “Nomad” чуулган, “Дэлхий” хамтлаг, “ZUN” Production, “Lemons” хамтлаг, Bhiisma, PacRap, Natur Dance, Огторгуйн биелгээ зэрэг байгууллага болон хувь уран бүтээлчид оролцоно.

“Хуралдай” хөгжмийн наадмыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Мөнх тэнгэрийн үйл сан” ивээн тэтгэж, Соёл, урлагийн их сургууль, Монголын Залуучуулдын холбоо, “Хөх хүрээ” тогтвортой хөгжлийн хүрээлэн, Монголын Үндэсний их сургууль, “Лантуун дохио” ТББ, “Triple” event hall хаадын гэр, “Монгол арт” галерей, “Хөх үүр” зоогийн газар, “Hybrid house” LLC, “Босоо хөх Монгол” байгууллагууд дэмжиж байгаа юм.


“Хуралдай-2” хөгжмийн наадам болно   
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй