Шууд Chart

Ирэх онд бүх аймгийг хатуу хучилттай замаар холбоно

2014-03-18 14:03:53

Өнгөрсөн оноос эхэлсэн аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажил удахгүй үргэлжлэн явагдана. Энэ жил улсын төсөв, гадаадын зээл тусламж болон хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1650 км замын ажлыг үргэлжлүүлэн хийх ажээ.

Тодруулбал, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно. Нэмж өнгөрсөн жил ашиглалтад орох байсан Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн замын ажлыг үргэлжлүүлэх аж. Ингэснээр ирэх намар гэхэд холбохоор төлөвлөсөн аймгуудын хатуу хучилттай зам хугацаандаа багтаж ашиглалтад орох юм байна. Хамгийн гол нь Завхан, Говь-Алтайн замыг концессийн гэрээгээр барихаар Засгийн газраас шийдвэрлэжээ.

Ирэх онд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийг хатуу хучилттай замаар холбох юм. Ингэснээр 2015 он гэхэд манай улсын бүх аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно гэж Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон ярилаа.

Ирэх онд бүх аймгийг хатуу хучилттай замаар холбоно  
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй