“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж яваа цэргийн албан хаагч нарт өнөөдөр төрийн дээд одон медаль гардууллаа. Шагналыг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гардуулсан юм.
Мөн өнөөдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд, дэд сайд нар болон ЗХЖШ-ын дарга, бусад удирдлагууд оролцлоо.
| Эх орончдыг шагналаа | ||
| Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.