
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны үнэ дунджаар 1000 төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, үхрийн 1 кг цул мах өнгөрсөн оны 12 дугаар сард 10210 төгрөг байсан бол өчигдрийн ханшаар 12000 төгрөгт хүрчээ. Ойролцоогоор 1757 төгрөг нэмэгдэж, 17 хувиар өссөн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Үндэсний статистикийн хорооны статистикч н.Батсүх ингэж ярилаа.
Өнгөрсөн жил өндөр тогтсон ханш хэвээр байна. Хэдийгээр нийлүүлэлт боломжийн байгаа ч үнэ буухгүй байна. Иймээс нөөцийн махны нийлүүлэлтийг нэмж тогтсон ханшийг үүнээс дээш гаргахгүй байх боломжийг хайх хэрэгтэй гэж тэрбээр зөвлөлөө.
Махны үнэ өнгөрсөн жилийнхээс 1000 төгрөгөөр өсчээ | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.