Английн "Челси", Испанийн "Барселона" багууд аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа. Өнгөрсөн шөнө аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд үргэлжиллээ. Английн "Челси" баг өөрийн “Стэн форд Бриж” цэнгэлдэхдээ Туркийн Галатасарайг урин тоглолоо. Эхний тоглолт Галатасарайн талбайд болж хоёр баг эвийн гэрээ байгуулаад байсан. "Челси" багт найман жил хүчин зүтгэж аваргуудын лигийн мөнгөн цомыг өргүүлж байсан домогт тоглогч Диде Дрогба хуучин гэртээ өнгөрсөн шөнө зочиллоо. Шүүгчийн шүглийн дуунаас ердөө дөрвөн минутын дараа Челсийн Самуэль Это гоолдож хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Мөн 42 дэх минутад Гахил гоолдож "Челси" талбайдаа 2:0-ээр тэргүүлж эхэлсэн.
Харин тоглолтын хоёрдугаар үед хоёр багийн хаалгач манаандаа бат зогсож чадсан. Ингээд хоёрдугаар тоглолтын нийлбэр 3:1 болж Лондоны цэнхэрүүд наймд үлдэж, Туркийн Галатсарай үзэгчдийн суудалд шилжиж байна. Олон мянган фанатуудынхаа өмнө хуучин гэртээ зочилсон Диде Дрогба нэг шар хуудас өвөртлөн Туркийг зорилоо. Мөн өнгөрсөн шөнө Испанийн эзэн хааны “Реал Мадрид” Сантего Бернабау цэнгэлдэхдээ Германы “Шальке 04” хүлээж авлаа. Эхний тоглолт Германд болж Испанийн баг талбайд нь хожсон. Харин өнгөрсөн шөнийн тулаанд эзэн хааны цэргүүд 3:1-ээр ялалт байгуулж шөвгийн наймд тоглох эрхээ баталгаажууллаа. Тоглолтын 21, 74 дэх минутад Реалын супер од Криштиан Роналду дубель хийсэн. Ингэснээр 2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Аваргуудын лигт 13 гоолыг оруулаад байна. Тоглолтын 75 дахь минутад Морота гоолдож тоглолтын эцсийн цэгийг тавьсан. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр 9:2 болж Реал Мадрид шөвгийн наймын сугалааг хүлээх үлдлээ. Харин өнөө шөнө Английн Манчистер Юнайтэд Грекийн Олимпиакос-тай Германы Борусия Дортмунд Оросын Зениттэй тоглосноор шөвгийн наймд тоглох багийн нэрс бүрэн тодрох юм. Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаа энэ сарын 21-нд болно.
| "Челси" шөвгийн наймд шалгарлаа | ||
| Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.