Шууд Chart

Санкт-Петербург-Севастополь чиглэлийн зорчигч тээврийн анхны галт тэрэг Крымийн гүүрийг гаталлаа

2019-12-26 11:32:03

Санкт-Петербург-Севастополь чиглэлийн зорчигч тээврийн анхны галт тэрэг Крымийн гүүрээр Керчийн хоолойг гаталж, өчигдөр эцсийн зогсоол болох Севастополь хотноо ирлээ гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ.

Оросын төрийн тэргүүн Владимир Путин өнгөрөгч даваа гарагт Крымийн гүүрийн төмөр замын хөдөлгөөнийг албан ёсоор нээсэн билээ. Тэрбээр энэ үеэрээ Керчээс Таманийн чиглэлд галт тэргээр явж үзээд, дараа нь Санкт-Петербургийн вокзалаас Москвагийн вокзалаас дайран Крымийг чиглэх зорчигч тээврийн анхны галт тэрэгний хөдөлгөөнийг нээх команд өгсөн байна.

Зорчигч тээврийн галт тэрэг өнгөрсөн шөнө анх удаа Крымийн гүүрний төмөр замын хэсгээр гарсан юм. Ингээд өнөө өглөө Симферопольд ирэхэд Крымийн тэргүүн Сергей Аксенев, Севастополийн амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Михаил Развожаев нар эцсийн өртөө хүртэл сууж явжээ.

Таврия” нэртэй энэ галт тэрэг Санкт-Петербургээс Севастополь хүртэл 2741 километр замыг 43,5 цагийн хугацаанд туулсан юм.


Санкт-Петербург-Севастополь чиглэлийн зорчигч тээврийн анхны галт тэрэг Крымийн гүүрийг гаталлаа  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй