Шууд Chart

“Болор цом-37” наадмын эзнээр яруу найрагч Б.Жамбалдорж тодорлоо

2020-01-04 17:57:42

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-37” наадам өнөөдөр Багануур дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө. “Болор цом-37” наадмын айргийн тавд яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Т.Баянсан, Б.Энхжаргал, Б.Жамбалдорж нар шалгарч үлдээд байсан юм. 

Шүүгчдийн үнэлгээгээр “Болор цом-37” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзэллээ. Яруу найрагч Б.Энхжаргал хоёрдугаар байр эзэлсэн бол яруу найрагч Т.Баянсан гуравдугаар байрыг эзэлсэн юм. "Болор цом-37” наадмын тусгай байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар шалгарлаа.


“Болор цом-37” наадмын эзнээр яруу найрагч Б.Жамбалдорж тодорлоо   
Үзсэн: 2659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хүн Судлаач Боржигон Болдбаатар [127.0.0.xxx] 2020-01-04 23:25
Ард нь өлгөсөн зураг, өгч байгаа шагнал бүгд шуламын зураг төрх байх юм. Улс уруудахыг ухамсар муутай бичигтнүүд л хийдэг
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 21:31
Mundag dvvdee amjilt hvsya. Amjilt
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 18:56
Hunii ovgiig zov bichildee

Бидэнтэй нэгдээрэй