Шууд Chart

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо парламентийн ордондоо дайран орж, тангараг өргөжээ

2020-01-08 15:04:55

Төрийн ордондоо орох боломжгүй болоод байсан Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо намын нөхдийнхөө хамтаар  парламентийн ордны гадаах хатуу хамгаалалтыг сэтлэн оржээ.  Тэрээр Үндэсний ассамблейд ийн нэвтэрснийхээ дараа парламентийн даргын суудалд суун, сөрөг хүчний улс төрчидтэйгээ хамт Венесуэлийн төрийн дууллыг дуулж, улмаар спийкерийн тангараг өргөсөн байна. Гуайдо-г ингэж тангараг өргөх үеэр төрийн ордонд нь цахилгаан тасалсан байжээ.

Мягмар гарагт болсон энэ үйл явдлаас өмнөхөн Мадуро-гийн засгийн газрыг дэмждэг, парламентийн гишүүд шинэ сийкер гэгдэх болсон Парра-аар удирдуулан богино хугацаанд хуралдсан байна. Тэд 1 цаг үргэлжилсэн шинэ хурлаараа Венесуэлийн шатахууны хомсдлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцжээ. Харин дараа нь сөрөг хүчнийхэн Хуан Гуайдо-г парламентийн ордонд нэвтрүүлж тангараг өргүүлсний дараа эрх баригч Социалист намын нэг гишүүн энэ явдлыг тв-ээр шүүмжлэн, парламентийн үйл ажиллагааг Мадурогийн томилсон улс төрч Парра удирдсаар байгаа гэсэн байна.

 Өнгөрөгч ням гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро-гийн засгийн газрыг дэмждэг улс төрчид Хуан Гуайдо-г парламентийн ордонд орох боломжгүй болгож, Луйс Парра гэдэг хүнийг ассамблейн даргаар томилсноор тус улс парламентийн 2 даргатай болоод байгаа юм. Учир нь эрх баригчдын талаас өөрийг нь ордонд оруулахгүй байлгаж байгаад шинэ даргаар Мадуро-гийн засгийн газрыг дэмждэг улс төрчийг томилсон үйлдлийг Гуайдо хүчингүй хуралдаан хэмээн мэдэгдээд, сонины газрын байранд тусдаа хуралдсан сөрөг хүчнийхэн түүнийг парламентийн даргаар улираан томилж байна гэж зарласан юм.


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо парламентийн ордондоо дайран орж, тангараг өргөжээ  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй