
Томоохон сүлжээ их дэлгүүрүүдтэй холбоотой зөрчил буурахгүй байна. Тухайлбал, өнгөрсөн онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 3000 орчим гомдол ирсний 50 хувь нь худалдаа, үйлчилгээний салбартай холбоотой байна. Томоохон сүлжээ их дэлгүүрүүд хаяг, шошгогүй гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүн зарах зөрчил буурахгүй байна. Шалгалтаар ихэнх дэлгүүр архи согтууруулах ундааны үнийг буруу бичиж, хямдрал зарласан мэтээр иргэдийг залилжээ.
ШӨХТГ-ын Хамтын ажиллагааны газрын дарга н.Цэрэндулам ингэж ярилаа.
Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд сануулга өгч, 14-21 хоногийн хугацаанд зөрчлөө арилгах үүрэг өгсөн байна. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлэхээр болжээ.
Томоохон сүлжээ их дэлгүүрүүдтэй холбоотой зөрчил буурахгүй байна | ||
Үзсэн: 936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.