Шууд Chart

Жүжигчин Сун Е Жин өнөөдөр 38 нас хүрч байна

2020-01-11 13:44:28

Өмнөд Солонгосын жүжигчин Сун Е Жин /Son Ye Jin/ өнөөдөр 38 нас хүрч байна. Тэрбээр 1982 оны нэгдүгээр сарын 11-нд "Son Eon-Jin"-д төржээ. Модель, жүжигчний ажлыг хослуулдаг тэрбээр 2001 онд анхныхаа кинонд тоглож, хоёрхон жилийн дараа “22nd Korean Federation of Film Critics” шагнал хүртсэн байдаг. Ихэнх үзэгчид түүнийг 19 насандаа бүтээсэн "Жэни, Сони 2" цувралаараа "тэсрэлт" хийсэн гэдэг ч 2003 онд 21 насандаа тоглосон "Сонгодог" (Classic) кино, "Зуны үнэр" цуврал, 2004 оны "Хайрын дурсамж" (Moment to Remember) киногоор нь илүү сайн мэддэг.

Харьцангуй богино хугацаанд алдар нэр нь цууриатаж, телевизийн олон цувралд тоглосон тэрбээр "MSTeam Entertainment"-д харьяалагддаг жүжигчин юм. Түүнийг алдартай болгосон бүтээлийн жагсаалтад "Netflix"-ээр гарсан "Something the rain" хэмээх романтик драм багтана. Жүжигчин Сун Е Жин 2006 онд Ази, Номхон далайн кино наадмын шагнал хүртсэн нь түүний хувьд анхны том шагнал нь байсан гэдэг. Улмаар 2008 онд Өмнөд Солонгос улсын шилдэг кино шалгаруулдаг "Хөх луу" наадмаас шагнал хүртсэн билээ.

Сун Е Жиний Өмнөд Солонгосын жүжигчин Хён Бинтэй хамтран гол дүр бүтээсэн "Crash Landing of Love" /Хайрын ослын буулт/ киноны зураг авалтын нэг хэсгийг өнгөрсөн жил Улаанбаатар хотод хийсэн юм. Баян өв залгамжлагч бүсгүй болон Хойд Солонгосын офицер хоёрын хайр дурлалын тухай өгүүлдэг энэ кино нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ.

Өмнөд Солонгосын царайлаг эмэгтэй жүжигчдийн нэг Сун Е Жиний зургуудаас толилуулъя. 


Жүжигчин Сун Е Жин өнөөдөр 38 нас хүрч байна  
Үзсэн: 5205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 16:13
Хөөрхөн хүүхэн шүү

Бидэнтэй нэгдээрэй