Шууд Chart

Иргэд мөнгөө хувьцаа болгон ашиглаж болно

2014-03-21 16:04:10

Монгол Улсын Засгийн газраас 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр батлаж, иргэдээс хувьцаа авах уу, нэг сая төгрөгөө бэлнээр авах уу гэсэн санал авсан.
Энэ дагуу 1.5 сая иргэн сая төгрөгөө авахаар өргөдлөө өгсөн юм. Гэвч хувьцаа нь илүү ашигтай гэж үзсэн зарим иргэн мөнгөө хувьцаа болгон өөрчлүүлэх хүсэлтээ “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-д өгсөн байна.  

Иргэдийн энэ хүсэлтийг Засгийн газраас хүлээж авсан гэж “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-ийн дарга Э.Алтаншагай хэллээ.

Тус төрийн бус байгууллага эхний ээлжинд 500 гаруй иргэний хүсэлтийг Засгийн газарт хүргүүлэн хувьцаа эзэмшүүлэхээр болжээ. 


Иргэд мөнгөө хувьцаа болгон ашиглаж болно  
Үзсэн: 1302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй