Шууд Chart

Дуучин Селена Гомес шинэ цомог гаргалаа

2020-01-13 15:52:44

Дуучин Селена Гомес бие даасан гурав дахь цомгоо албан ёсоор танилцуулсан байна. "Rare" нэртэй түүний гурав дахь цомог "Revival" цомгоос хойш буюу бараг таван жилийн дараа гарч буй юм байна. Түүний шинэ бүтээлд нийт 13 дуу багтжээ. Ерөнхийдөө "Rare" цомог нь өнгөрсөн хугацаанд Селена Гомесын амьдралд тохиолдсон үйл явдлуудаас сэдэвлэгдсэн "намтарчилсан" бүтээл болжээ. 

"Rare" цомогт Kid Cudi, 6Lack зэрэг уран бүтээлчид хамтран ажилласан гэнэ. Хорвоо ертөнцийг Селенагийн нүдээр харах боломжийг сонсогч фэнүүддээ олгож байгаа энэхүү цомгийн тухай энгийнээр тодорхойлбол өөрийгөө хүлээн авах, хайрлах тухай өгүүлсэн маш сайн поп цомог хэмээн дүгнэж болох юм.

Селена Гомесын шинэ цомогт орсон "Rare" нэртэй синглийн албан ёсны клипийг цацаад байна.


Дуучин Селена Гомес шинэ цомог гаргалаа   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй