Шууд Chart

“Буянт-Ухаа 1” хорооллын бүртгэл өнөөдөр дуусна

2014-03-24 09:45:57

"Буянт-Ухаа 1" хорооллын 1764 айлын орон сууц захиалах хүсэлтийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ТҮЦ машинаар бүртгэж эхэлсэн. Харин бүртгэлийн хугацаа өнөөдөр оройны 18:00 цагт дуусч байна. Төрийн орон сууцны корпорацийн зүгээс иргэдэд ТҮЦ машины техникийн зааварчилгаа өгөх 34 хүнийг ажиллуулж байгаа.
 
Зааварчилгаа өгч байгаа ажилчид өдрийн 15000 төгрөгөөр цалинжих бөгөөд “Буянт-Ухаа 1” хороололд бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд шаардагдах техникийн зааварчилгаа өгч байгаа юм.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Буянт-Ухаа 1” хорооллын бүртгэл өнөөдөр дуусна   
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй