Шууд Chart

Хаалттай болон нээлттэй бонд гаргаж хөрөнгө оруулалт татах боломжтой

2020-01-16 13:21:50

Бондын зах зээлийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж нөхцлийн талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, иргэд арилжааны банкуудаас зээл авахгүйгээр хаалттай болон нээлттэй бонд гаргаж хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ нь дэлхий дахинд шалгарсан санхүүгийн хэрэгсэл.

Азийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад манай улсад хөрөнгийн зах зээл болон бондын зах зээл тун хангалтгүй түвшинд байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага "ЖАЙКА"-тай хамтран Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хоёр дахь төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Бондын зах зээлийг хөгжүүлэх боломж нөхцлийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга н.Баярсайханы яриаг сонсгоё.

Бондын зах зээлийг хөгжүүлэх үүднээс хууль эрх зүйн тодорхой өөрчлөлтүүдийг хийх, бонд гаргах нөхцлийг хялбаршуулах талаар тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаагаа хорооны зүгээс хэлж байлаа. Цаашид арилжааны банкуудтай өрсөлдөх хэмжээнд хүрэхийн тулд аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бүрдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байлаа.


Хаалттай болон нээлттэй бонд гаргаж хөрөнгө оруулалт татах боломжтой  
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй