Шууд Chart

Сагсан бөмбөгийн холбоо Ерөнхийлөгчөө сонголоо

2014-03-24 13:04:52

Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган болж бүтэц зохион байгуулалтаа өөрчилж шинэ дүрмээ батлалаа. 
Холбооны удирдах зөвлөлд 22 хүн өрсөлдөж  МУГТ Ц.Шаравжамц, ОУХМ М.Отгонбаяр, Спортын мастер Ж.Чинзориг, П.Ганбат, Б.Батпүрэв, СМ Батболд, О.Сайнбаяр, Э.Анар, М.Батцолмон, ОУХМ Ш.Сэдбазар, С.Болорсайхан, С.Эрдэнэ, Гантөмөр, Бат-Орших нарын 15 хүн сонгогдлоо.
МСБХ Ерөнхийлөгчид ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Тамир нар өрсөлдөж 68 хувийн саналаар Б.Тамир ялж МСБХ-ны Ерөнхийлөгчийн албыг авлаа. 


Сагсан бөмбөгийн холбоо Ерөнхийлөгчөө сонголоо   
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй