Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны 2019 оны шилдэг клубээр Улаанбаатар бүсийн “Гандуулга”, “Шилдэг тамирчин”-аар Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ОУХМ, ахлах ахлагч О.Мөнхтунгалаг нар тус тус шалгарлаа.

Гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр, улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2019 оны шилдгүүд тодорлоо | ||
| Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.