Шууд Chart

Хогийг шөнийн цагаар тээвэрлэнэ

2020-01-30 13:28:50

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 31-р хурал болж байна. Энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлуудаас иргэдийн анхаарлыг ихээр татаж байгаа нь энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах тухай журмыг шинэчлэн батлах тухай юм. Хэрэв энэ журам батлагдвал нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлтийн нэгдсэн стандарттай болж, нийслэлийн есөн дүүрэг нэгдсэн нэг стандарттай болох юм. Ингэснээр аль ч дүүргийн иргэн байсан ижил төрлийн үйлчилгээ авах боломжтой болох юм.

Мөн энэ журамд тусгагдсан нэг чухал асуудал бол шөнийн тээвэрлэлтийн асуудал юм. Хогийг шөнийн цагаар тээвэрлэж эхэлснээр ажлын бүтээмж нэмэгдэх, цаашлаад нийслэлийн өнгө үзэмжинд хүртэл сайнаар нөлөөлнө гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэллээ.


Хогийг шөнийн цагаар тээвэрлэнэ   
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ai ho [127.0.0.xxx] 2020-01-30 23:49
Uuniig hiih ajilchid n ar ger amidralgui humuus gej bodood bgaan bh daa. Ehleed irged (hot tohijuulahahiin ch gesen mgl ulsiin irgen) hodolmorchdo boddog bmaar iymaa getel eroosoo hotiin ongo uzemj geed yavaad oghiim doo.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-30 22:32
Za da shunu hvn amitan amraahgvi tvjignvvleed tiimch oligtoi sanaa bish degee.

Бидэнтэй нэгдээрэй