Шууд Chart

Ховд аймаг отроор яваа малчдад өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгож байна

2020-01-30 14:33:54

Ховд аймагт 3 сая 83 мянган мал өвөлжиж байна. Буянт, Дөргөн, Манхан, Мянгад, Чандмань зэрэг сумын 292 мянган мал Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжиж байгаа юм. Сүүлийн үед Хар-Ус нуурын ус зайлж, тэлж хөлдсөнөөр малын идэш тэжээл, хэвтэр мууджээ. Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдад аймгийн аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгож байна.

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле ингэж ярилаа.

Өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн малчдад очих ёстой эм бэлдмэлийг тараагаагүй зөрчил дутагдал гарсан. Тиймээс малчид орон нутгийн удирдлагууддаа өвс, тэжээл авах хүсэлтээ давхар уламжлан хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл, малын эм бэлдмэл авах эрхтэй гэдгийг тэрбээр нэмж хэллээ. 


Ховд аймаг отроор яваа малчдад өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгож байна  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй