Шууд Chart

Томууг бүрэн эмчлэх шаардлагатай байна

2020-02-10 14:51:37

Монгол Улсад коронавирус бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн ч өнгөрсөн хугацаанд халдвар гарсан бүс нутагт аялсан, зорчсон гэх сэжигтэй 70 гаруй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ авчээ. Шинжилгээгээр тухайн иргэд бүгд А хүрээний H3N2 томуу туссан болох нь лабораторийн шинжилгээгээр ил болжээ.

Тиймээс манай улсын эрүүл мэндийн салбар эхний ээлжинд томуугийн дэгдэлтийг бууруулахад анхаарах шаардлагатай гэдгийг албаныхан онцоллоо. Улсын хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн 12 хувийг томуу эзэлж байна. Нийт өвчлөгсдийн 90 гаруй хувь нь 9 хүртэлх насныхан байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасалмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.


Томууг бүрэн эмчлэх шаардлагатай байна  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй