
Нийтийн тээврийн том оврын автобусууд халдварт өвчин тараах эрсдэлтэй орчин болоод байгааг мэргэжилтнүүд хэллээ. Өнөөдрийн байдлаар өдөрт нийтийн тээврийн 750 гаруй автобусаар 360 орчим мянган иргэн зорчиж байна. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг зарим аж ахуйн нэгжүүдийн ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй байгаа нь шалгалтаар тогтоогджээ.
Тиймээс ариутгал, халдваргүйжүүлэлтийг яаралтай хийх, урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг сайтар байрлуулж ажиллах үүргийг холбогдох байгууллагад өглөө. Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч н.Отгонсүхийн яриаг сонсгоё.
Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг зарим ААН-ийн ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй байна | ||
Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.