Шууд Chart

Гадаадад амьдардаг монголчууд Монгол Улсын Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой

2020-02-11 13:01:07

Гадаадад амьдардаг Монгол Улсын иргэд өөрийн орны Нийгмийн даатгалд хамрагдах бүрэн боломжтой. Энэ боломжийг өргөжүүлж Польш, Чех, Турк улстай хэлэлцээ байгуулахаар боллоо гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Солонгос, Унгар, ОХУ-тай албан ёсоор хэлэлцээр хийсэн учраас тухайн улсад ажиллаж, амьдардаг монгол иргэд Нийгмийн даатгалаа төлж байна. Цаашид Казахстан, Швед улстай энэ хэлэлцээрийг байгуулна гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Батжаргал хэллээ.

Польш, Чех, Солонгос, Унгар, ОХУ-д Монгол Улсын 100 орчим мянган иргэн ажиллаж, амьдарч байна. “Нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээр”-ийг цаашид үргэлжлүүлэхэд онцгой анхаарна гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Батжаргал онцолж байлаа.


Гадаадад амьдардаг монголчууд Монгол Улсын Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой  
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй