
Лондонгийн Байгалийн Түүхийн Музейн зүгээс шилдэг зургийг тодруулахдаа иргэд, зураг сонирхогчдын саналыг авдаг юм байна. Энэ жилийн шилдэг зургаар Лондон хотын метроны буудалд хоёр хулгана зодолдож буйг харуулсан зураг шилдгээр тодорчээ. Сэм Ровлей гэх залуугийн авсан гэрэл зураг 48 мянга гаруй ижил төрлийн бүтээлээс шүүгдсэн байна.
Сэм Ровлейний зураг хамгийн шилдэг буюу "Ард Нийтийн Сонголт" гэх шагналыг ялагчаар хоёрдугаар сарын 12–нд тодорчээ. Лондонгийн Байгалийн Түүхийн музейн зохион байгуулдаг энэ тэмцээний эцсийн шатанд 25 зураг шалгарсан юм. Тайландын Бангкок хотод орангутан сармагчинд боксын өмсгөл өмсүүлсэн зураг шилдгүүдийн тоон багтсан байна.
Мөн Бразил улсад хоёр цоохор ирвэс аварга могойг дамжлан, зууж явааг харуулсан зураг мөн шилдэгт оржээ. Кени улсад байгаль хамгаалагч болон хирс хоёрын нөхөрлөлийг харуулсан зураг мөн эцсийн шатанд тунаж үлджээ.
Гэрэл зургийг https://www.theguardian.com/ цахим хуудсаас авч ашиглав.
ИХ БРИТАНИ: Амьтдын сэдэвт шилдэг зургийг шалгаруулжээ | ||
Үзсэн: 1436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.