Шууд Chart

Төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд амны хаалт өгч, гарыг нь ариутган, халуун хэмжиж байна

2020-02-18 12:12:57

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хоёрдугаар сарын 14-нөөс төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд нэг удаагийн амны хаалт өгч, гарыг нь ариутган, халуун хэмжиж байна. Мөн шуурхай жижүүр гаргаж, төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд зөвлөмж гарын авлага тарааж байгаа юм.

Иргэдийн 50 орчим хувь нь амны хаалтгүй байгааг хяналтын шуурхай жижүүр мэдээлж байна. Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хурлаас төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын дарга удирдлагуудад шинэ коронавирусний халдвар тархахаас болон болзошгүй эрсдэлээс албан хаагчид, ард иргэдийг урьдчилан сэргийлэх, бодит мэдээ мэдээллээр хангахад анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгожээ.

Төрийн албан хаагчдын эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн 14 хоногийн нөөц бүрдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ амны хаалт зүүхийг зөвлөх, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага, мэдээллийн хуудас байршуулахад анхаарч байна. 


Төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд амны хаалт өгч, гарыг нь ариутган, халуун хэмжиж байна  
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй