
Иргэд автомашин, орон гэр, эд зүйлсээ сайн шалгаж сэрэмжлэх хэрэгтэй байна. Тухайлбал, хөл хориотой байгаа энэ үед гадуур хөл хөдөлгөөн буурсан учраас эмнэлгийн байгууллагуудад халаасны хулгай их бүртгэгджээ. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа н.Алтанзулын яриаг сонсгоё.
“Дахин сэрэмжилье-Дахин Шалгая” аяны хүрээнд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цагдаагийн байгууллагаас авч байна. Түүнчлэн томоохон зах худалдааны төвүүдээр иргэн “Г, А,Э” нар халаасны хулгайн 21 удаагийн гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 26 сая орчим төгрөгийн хохирол учруулсныг анхааруулж байна.
Хулгайн гэмт хэргээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.