
Сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх туршилтын ажлыг энэ долоо хоногт эхэлнэ. Ингэснээр нийслэлийн агаарын бохирдлыг 4-5 хувиар бууруулна гэж тооцоолж байна. Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн хоёр, Сонгинохайрхан дүүргийн хоёр хороонд туршилтаар хэрэгжүүлэх юм байна.
Иргэдийн хувьд таван шуудай үнсээр нэг шуудай сайжруулсан түлш авна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэллээ.
Сайжруулсан түлшний үнсээр барилгын материал үйлдвэрлэх туршилтыг энэ 7 хоногт хийнэ | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.