
Аливаа бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхгүй, нөөц хангалттай байна. Тухайлбал, махны үнийг тогтвортой байлгахад Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг даргын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж 13 мянган тонн махыг нөөцөлсөн байна. ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт явуулсан хяналт шалгалтаар махны үнэ төрөл зүйл, борлуулагдаж байгаа газраасаа хамаарч харилцан адилгүй гарчээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва ингэж ярилаа.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүд, томоохон зах худалдааны төвүүд ч бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй гэдгээ албан ёсоор иргэд болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илэрхийлжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга н.Цэрэндуламын яриаг сонсгоё.
Хэрэглэгчийн гомдол хүлээн авах төвд энэ сарын 13-ны байдлаар 700 гаруй иргэнээс гомдол, мэдэээлэл иржээ.
Бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхгүй | ||
Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.