Монгол төрийн амин сүнс болсон төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна. Түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг анх 2008 онд хуульчилж байсан юм.Эх оронч сэтгэлгээний бэлэг тэмдэг болсон төрийн далбааны талаар иргэд ийн ярьж байна.Монгол хүн бүрийн омогшил бахархал болсон төрийн далбааг өнөөдөр айл гэр, албан байгууллага бүр хоймортоо залж шүтэж байдаг.Гэвч үүний цаана төрийн далбааны стандарт,загвар хэмжээ,өнгө хэлбэрийг нь өөрчлөн ашиглах явдал гарч байгаад иргэд шүүмжлэлтэй хандлаа.Тиймээс иргэн бүр Монгол төрийн далбаагаа дээдлэх зөв хэрэглээг бий болгохыг Хурд агентлагийн хамт олон бид мөн уриалж байна.
| Өнөөдөр Төрийн далбааны өдөр | ||
| Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.