Шууд Chart

Урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлоход бүх талын оролцоог хангана

2020-03-05 12:57:42

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Хөгжлийн урт хугацааны бодлогын гол цөм нь Монгол хүн байж хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэх юм. Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн төслөө аймгуудын удирдлага, улс төрийн намуудын дарга нар болон Төв банкны удирдлагуудад гардуулан өгч, саналаа тусгуулах, хамтарч ажиллах боломж олгож байна. Өнөөдөр УИХ-ын бүх байнгын хорооны дарга нарт гардууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ингэж ярилаа.

Есөн зорилго, 50 зорилт бүхий Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 2050 он хүртэл гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлжээ. "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогын баримт бичгийн төслөөр өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай, амьдралд хэрэгжих боломжийг бүрдүүлэхэд ажлын хэсгийнхэн анхаарч байгаа юм.  


Урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлоход бүх талын оролцоог хангана  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй