
Монголын эмэгтэйчүүдийн холбоо энэ оныг архины эсрэг тэмцэх жил болгон зарлаад байна. Жилд 1000 гаруй хүн архинаас болж нас барж байна. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар нэг хүнд оногдох архины хэмжээ 6 литр байвал аюул гэж үзэгддэг. Гэтэл манайд нэг хүнд 12 литр архи оногдож байна.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн 80 гаруй хувь нь архины хамааралтай байгаа юм. Тиймээс 2020 оныг бид архитай тэмцэх жил болгон зарласан гэж Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл хэллээ. Энэ хүрээнд “Соёлын довтолгоо” арга хэмжээг орон даяар өрнүүлж байгаа юм байна.
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнгөрсөн онд аймаг, орон нутагт ажиллаж, 25 мянган иргэнтэй уулзсан байна. Уулзалтын эцэст нийгмийн харилцааны сөрөг зүйлсийн дийлэнх нь архинаас хамааралтай болохыг тодорхойлж улмаар энэ оныг архины эсрэг тэмцэх жил болгон зарлажээ.
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 оныг архины эсрэг тэмцэх жил болгон зарлалаа | ||
Үзсэн: 1648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.