Оросын их соён гэгээрүүлэгч, уран зураач, нэрт Монголч эрдэмтэн Н.К.Рерих Монгол Улсад 1926 -1927 онд Улаанбаатар хотод ажиллаж амьдрахдаа энэхүү зургийг бүтээжээ.

Тухайн үед буюу 1927 онд энэхүү “Улаан хөлөгт хаан Рэгдэндагва” зургаа бүтээж Монгол Улсын Засгийн газарт бэлэглэхдээ Хичээнгүй сайд Б.Цэрэндоржид гардуулсан түүхтэй.
Тэнгэрийн орноос заларсан номын сахиус Рэгдэндагва нь есөн зүйлийн дайсныг дарагч, шинэ эрин үеийг хамгаалагч, мандан бадрах ирээдүйг авчирагч агаад гол төлөв гурван мэлмийтэй догшин дүртэй бүтээгддэг бол Рерих гуай уран зурган дээрээ хоёр мэлмийтэй, амирлингуй дүртэй, улаан морьтой, жад барьсан байдлаар бүтээсэн нь их л учир утгатай гэж эрдэм номын мэргэд үзсээр ирсэн юм.
Николай Рерих гуайн манай ард түмэнд тухайлан зориулж бүтээсэн агуу уран зураг энэ билээ.
МУСГЗ Ө.Рагчаасүрэн
| “Улаан хөлөгт баатар” | ||
| Үзсэн: 3706 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.