
Нийслэлээс хэрэгжүүлж буй “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилга болон Засаг даргын Тамгын газрын захиалгаар Мобиком корпораци "UB construction" аппликэйшнг ашиглалтад оруулжээ.
Уг аппликэйшнээр иргэд Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажлуудыг тусгай зөвшөөрөл болон хууль ёсны эрхтэй эсэх мэдээллийг гар утсаараа авах боломжтой аж. Энэхүү аппликэйшн нь дэлхийд анх удаа төрийн байгууллагын нэрээр олон нийтэд хүргэж байгаа аппликэйшн бөгөөд орон зай хамаарахгүйгээр Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажлын талаарх мэдээллийг нэг дороос хялбархан аргаар гар утсаараа авах ажээ.
Энэ технологийг нэвтрүүлснээр иргэд техникийн нөхцлөө аваагүй орон сууцанд мөнгө төлж хохирохгүйгээс гадна нийслэлд үүссэн эмх замбараагүй барилгажилтын асуудал цэгцэрнэ гэж албаныхан үзэж байна.
Хууль бус барилга байгууламж, авто замын мэдээллийг Нийслэлийн Иргэд хүлээн авах төвд иргэдээс цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэх бөгөөд аппликэйшнийн тасралтгүй үйл ажиллагааг НЗДТГ, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Иргэдийг хүлээн авах төв, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрууд хангаж ажиллана. Өнөөдрийн байдлаар тус аппликейшнд 600 гаруй байршил дахь мэдээлэл багтжээ.
Хэрэв иргэд уг аппликэйшнийг ашиглах бол ухаалаг гар утсандаа Apple store, Андрод Маркетаас "UB construction" түлхүүр үгээр аппликэйшнийг татаж, суулгаад мэдээлэл авахыг хүссэн барилга, замын ажил руу гар утсаа чиглүүлэн Барилга эсвэл Зам гэсэн цэсэн дээр байхдаа зүүн тийш 90 градус эргүүлж харна. Ингэснээр тухайн барилгатай холбоотой мэдээлэл дэлгэрэнгүй гарч ирэх ажээ. Мөн хэрэглэгчийн байршлаас нэгээс хоёр километрийн радиуст хамгийн ойрхон байршсан 10 хүртэлх барилгын байршлыг харуулах юм байна.
Барилгын зөвшөөрлийг иргэд утсаараа шалгаж болно | ||
Үзсэн: 61158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.