Шууд Chart

Guys хамтлаг тоглолтоо МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэнэ

2020-03-26 16:02:38

"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлж гэртээ байгаа хүмүүстээ контент хандивлах зорилгоор "Guys" хамтлаг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээр тоглолт зохион байгуулах болсноо өнөөдөр зарлалаа.

"Хайрын бүжиг" тоглолт энэ сарын 28-ны 12.00 цагаас гарах бөгөөд үзэгчдэд гараа сайтар угаахын сацуу маскаа тогтмол зүүж "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалах юм байна. Харин энэ сарын 29-нд 12.00 цагаас "Амьдрал үргэлж сайхнаараа" тоглолтоо толилуулахаар болжээ. 


Guys хамтлаг тоглолтоо МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэнэ   
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй