Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр аймгийн иргэдтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулсан.
Өнөөдөр тэрээр Хэнтий аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, гутлын үйлдвэр зэрэг аж ахуйн нэгжүүдтэй танилцаж мөн бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Үүний дараа Хэнтий аймагт баригдсан бүсийн оношлогооны төвийн нээлтэд оролцсон юм. Өнгөрсөн жил Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас 20 гаруй тэрбум төгрөгийг 11 аймгийн төвийг бүсийн оношлогооны иж бүрэн төвтэй болгоход зарцуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр дээрх 11 аймгийн бүсийн оношлогооны төв нэгэн зэрэг нээлтээ хийж байгаа ажээ.
Аймгийн төвүүдэд оношлогооны төв барьснаар иргэд шинжилгээ хийлгэх, рентгэн зураг авахуулахын тулд хол зам туулж нийслэлийг зорилгүй орон нутагтаа оношлогоо шинжилгээгээ хийлгэх боломжтой болж байна. Ингэснээр иргэдийнхээ цаг зав, хөрөнгө мөнгийг давхар хэмнэж байгаагаараа давуу талтай гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлолоо.
Харин үдээс хойш ерөнхий сайд Говьсүмбэр аймагт ажиллаж аймгийн иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзах юм.
| Ерөнхий сайд оношлогооны төвийн нээлтэд оролцлоо | ||
| Үзсэн: 1099 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.