Шууд Chart

Баянхонгор аймагт шинэ сум нээлтээ хийлээ

2014-04-01 15:28:59

Засгийн газрын "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийн хүрээнд энэ онд 16 сумыг хамруулахаар тогтсон. Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд нийт 80 тэрбумын санхүүжилт байгаа бөгөөд сум тус бүрт таван тэрбум төгрөг ногдож байгаа юм.

Дээрх 16 сумын нэг болох Баянхонгор аймгийн Баянлигийн шинэ сум нээлтээ хийжээ.

Төслийн хүрээнд нэг жилийн дотор тус аймаг сургууль, дотуур байр, хүн эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон барилга байгууламжтай, ус, гэрэл цахилгаан гээд дэд бүтцийг бүрэн шийдсэн шинэ сумын төвтэй болсон байна.
 
Харин хуучин сумын төвийн барилгуудыг төрийн өмчит хэлбэрээр иргэдэд түрээслүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлнэ гэж сумын удирдлагууд мэдэгдлээ.
 
Энэ талаар Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаагийн яриаг хүргэе.

Баянхонгор аймагт шинэ сум нээлтээ хийлээ  
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй