Шүлхий гарсан аймгуудын хорио цээрийг өнөөдрөөс цуцлаж байна. Гэхдээ цаашид энэ өвчнийг гаргахгүй байхад анхаарч, тэмцэх арга хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй байгааг Улсын онцгой комиссын гишүүд хэллээ. Улсын онцгой комисс өнөөдөр энэ асуудлаар хуралдаж холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгсөн юм. Зөвхөн энэ жил л гэхэд шүлхийтэй тэмцэхэд улсаас 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах болчихоод байгааг албаныхан хэлж байна.
Энэ үеэр өвчнөө буруу оношлож, буруу тогтоодог, урьдчилан сэргийлэх тарилгыг горимын дагуу хадгалдаггүй, малаа вакцинд бүрэн хамруулдаггүй байдлын шүүмжилсэн юм. Үүнээс болж ихээхэн хөрөнгө хүч гаргаж шүлхийтэй тэмцсэн ажил өнгөрсөн хугацаанд үр дүн муутай болж, харин ч тархалт нь улам нэмэгдэж байсныг онцгойлон анхаарууллаа.
Тухайлбал, манай улсын ариун цэврийн төв лабораториос анх шүлхий гарсан шалтгааныг тогтоохдоо “А” хэв шинжийн өвчин байна гэж байсан бол ОХУ-д хийлгэсэн шинжилгээгээр “О” хэв шинжийн шүлхий гэсэн хариу гарсан. Хэрвээ манайх малдаа хийсэн вакцин “А” болон “О” хэв шинжийн хосломол вакцин байгаагүй бол шүлхийтэй тэмцэх арга огт үр дүнгүй байх байлаа гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар хэллээ.
Шүлхий өвчтэй тэмцэхэд зориулж 2005-2013 онд 27.1 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил шүлхий гарсан эхний саруудад 10 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна. Үүн дээр нэмээд дахин 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэхээр нийт 20 тэрбум төгрөгийг шүлхий өвчнийг бууруулахад зарцуулж байна гэсэн үг юм.
| Шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцлалаа | ||
| Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.