Шууд Chart

"Хэлгүй жим"

2020-04-15 12:35:22

Монголд Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257 дугаар анги, уран бүтээлийн “Этик”  продакшинтай хамтран “Хэлгүй жим” уран сайхны киног бүтээлээ. Уг кинонд гарах үйл явдал нь Монгол Улс 1990-ээд оны үед социалист нийгмийн байгууллаас ардчилсан тогтолцоонд шилжсэн үед улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрсэн цаг үед өрнөнө. Энэ цаг үед Монгол Улсын хойд хилд цагийн байдал ихээхэн өрнөлттэй байсан ба тухайн үед Хөвсгөлийн хэсэгтэй хил залгаа оршин суух буриад зон олны амьдрал ч хүнд хэцүү байжээ. Буриад түмний амьдрал ийнхүү хүндэрсэнээс хил зөрчиж, хулгайн ан хийх, байгалийн баялаг хууль бусаар ашиглахыг санаархаж, удаа дараа улсын хил зөрчиж байсан үе байлаа.

Энэ үед хилийн 0257 дугаар ангийн дугаар салбарт алба хааж байсан ахлах дэслэгч Д.Цоодол, ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй манаа улсын хил хамгаалах тушаал авч, үүрэг гүйцэтгэж байх үедээ улсын хил зөрчигчдийг саатуулах арга хэмжээ авсан боловч хүч давуу этгээдүүдтэй таарч амь насаа алдсан бодит үйл явдлаар сэдэвлэн хийгдсэн кино юм. Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэсэн хилчдийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор уг киног Хилийн 0257 дугаар ангийн СМССА-ны дарга, хошууч Н.Отгонжаргал санаачлан бүтээжээ. Киноны гол дүрд МУГЖ Ц.Төмөрхуяг, СТА А.Энхжин, М.Дорждагва, Х.Хосбаяр болон залуу жүжигчин Г.Даваазул, П.Пүрэвжаргал нар тоглосон байна.

Ахмад Б.Нямсайхан
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

 


"Хэлгүй жим"  
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй