Монголын Орчуулагчдын эвлэл үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан дэлхийн утга зохиолын сор болсон яруу найргийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулах уралдаан зарлалаа.
Зорилго нь утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг дэмжих зорилготой ажээ.
Утга зохиолын орчуулга хийх авьяас сонирхол, мэдлэг чадвартай 18-45 хүртэлх насныхан дэлхийн аль ч хэлнээс хөрвүүлсэн гурваас таван бүтээлээр оролцох боломжтой юм. Шилдэг орчуулагчийг зургаадугаар сарын нэгэнд тодруулж шалгарсан бүтээлүүд ном болон хэвлэгдэх юм байна.
| Утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргана | ||
| Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.