Шууд Chart

“Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид 6 удаа цахим тоглолт хийжээ

2020-04-25 11:07:52

Дэлхий дахинд тархаад буй цар тахал “COVID-19” вирусний улмаас Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Төв аймгийн “Монгол туургатан театр”-аас орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх үндсэн зорилт болон соёл урлагийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах ажлын хүрээнд 6 удаагийн цахим тоглолт зохион байгуулсан байна.

Тодруулбал, хөл хорио тогтоосон хугацаанд театрын 33 уран бүтээлч нийт 6 удаагийн цахим тоглолт зохион байгуулж, 49650 иргэнд хүргэжээ. Цаашид ч цахим тоглолтоо хуваарийн дагуу зохион байгуулж, иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж буй юм байна. 


“Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид 6 удаа цахим тоглолт хийжээ  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй