Шууд Chart

“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдааныг зарлаж байна

2020-05-09 11:15:46

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран  үзэгч, сонсогч  хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна.   

 

Зорилго:

Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой.

Уралдааны хугацаа:

Уралдаанд зориулан тоглосон бүх төрлийн хөгжмийн бүтээлийг 2 минутын хугацаанд багтааж зөвхөн гэртээ гар утсаараа дүрс бичлэг хийн 2020 оны 5 дугаар сарын 05-наас 5 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цаг mymusic@mnb.mn цахим хаягаар хүлээн авна. Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэнэ.

Хамрах хүрээ, сэдэв:

Уралдаанд зориулсан бүтээл нь “МИНИЙ БЯЦХАН ТАЙЗ” нэрийн дор үндэсний болон сонгодог хөгжмөөр тоглож өрсөлдөнө. Уралдааны шалгаруулалтын ангилал нь мэргэжлийн сургуулийн, хөгжим сонирхогч хүүхдийн гэсэн 2 ерөнхий ангилалтай байна.

Сонирхогчийн ангилал:

  • 5-11 нас
  • 12-16 нас

Энэ ангилалд оролцох хүүхдүүд өөрийн тоглодог хөгжмийн бүтээлийг дэвсгэр хөгжимтэй тоглож болно.

Мэргэжлийн ангилал:

  • 5-11 нас
  • 12-16 нас

Энэ ангилалд мэргэжлийн сургуулийн сурагчид оролцох бөгөөд дэвсгэр хөгжимгүй тоглоно.

Шагналын сан:

 

 

Ангилал

Нас

Байр

Тоо

Шагнал

1

 Мэргэжлийн

5-11

1-р байр

1

Yamaha F51 даралтат хөгжим

2

2-р байр

1

Yamaha PSS-A50

3

3-р байр

1

Medeli хөгжим

4

Тусгай

1

Даралтат хөгжим

5

12-16

1-р байр

1

Medeli A810 даралтат хөгжим

6

2-р байр

1

Medeli A300 даралтат хөгжим

7

3-р байр

1

Даралтат хөгжим Medeli

8

Тусгай

1

Medeli даралтат хөгжим

9

 

 Сонирхогчийн

5-11

1-р байр

1

Yamaha F51 даралтат хөгжим

10

2-р байр

1

Yamah PSS F30 даралтат хөгжим

11

3-р байр

1

Yamah PSS F30 даралтат хөгжим

12

Тусгай

1

Medeli

13

 12-16

1-р байр

1

Yamaha PSR E363даралтат хөгжим

14

2-р байр

1

Yamaha PSS-A50

15

3-р байр

1

Ukulele хөгжим

16

Тусгай

1

Medeli Даралтат хөгжим

 

Нийт шагналын сан

 

 

 

8,000,000.00

Тавигдах шаардлага:

  • Уралдаанд дүрс бичлэгээ илгээхдээ дуу дүрсний чанарыг гэр бүлийнхнээсээ зөвлөгөө авч бэлдсэн бичлэгээ илгээнэ.
  • Бичлэгийн үргэлжлэх хугацаа 2 минут хүртэл байна.
  • Зөвхөн гар утсаар, гэртээ бичсэн бичлэг байна.
  • Нэг хүүхэд нэг бичлэг илгээнэ.
  • Бүтээлээ цаг mymusic@mnb.mn цахим хаягаар илгээнэ.
  • Тухайн бүтээлийг тоглосон хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, гэрийн хаягийг бичлэгийн тайлбарын хамт хавсаргана.

Уралдааныг дүгнэх:

Уралдааныг 2020 оны 5 дугаар сарын 25-наас 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд  МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ТОТАЛ МЮЗИК компанийн мэргэжилтнүүд хамтран дүгнэж шилдэг хөгжимчин хүүхдийг  шалгаруулна.   

Холбоо барих утасны дугаар: 80807630

Зохион байгуулагч:

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ

ТОТАЛ МЮЗИК ХХК


“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдааныг зарлаж байна  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй