Шууд Chart

Нийтийн албан тушаалтнуудаас судалгааг цахимаар авч байна

2020-05-09 16:14:45

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилгоор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг нийт албан тушаалтнуудын дунд “Авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх судалгаа”-г цахимаар зохион байгуулж байна.

Уг судалгаагаар хөрөнгө, орлогын мэдүүлгийн систем, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, авлигыг мэдээлэх асуудал болон Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар шийдвэр гаргахад чухал мэдээллийг цуглуулах юм.

Нийтийн албан тушаалтан Та ХАСХОМ гаргасан и-мэйл хаягаараа орж, судалгаанд идэвхтэй оролцохыг хүсье.


Нийтийн албан тушаалтнуудаас судалгааг цахимаар авч байна  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй