Тариаланчид тухайн орон нутгийн байршлаас хамааран харилцан адилгүй урамшуулал авч байна. Тодруулбал, Баруун бүсийн тариаланчид төвийн бүсийн тариаланчдаас 50 хувийн илүү урамшуулал авдаг аж. Төрөөс тариаланчдад хураасан буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшууллыг энэ жил үргэлжлүүлэн олгоно.
Харин баруун аймгуудад тариалалтыг дэмжих зорилгоор хураан авсан буудайн тн тутамд 150 мянган төгрөг өгөхөөр Засгийн газар шийдвэр гаргаад байгаа юм.
Энэ хавар улсын хэмжээгээр 1100 орчим аж ахуйн нэгж өнгөрсөн жилийнхтэй адил 300 орчим мянган га талбайд үр тариа тариална. Хаврын тариалалтын бэлтгэл ажил болоод тариаланчдыг хэрхэн дэмжих, урамшууллыг ямар замаар олгох талаар “Хурд” агентлаг ҮХАА-н дэд сайд Ц.Туваанаас тодрууллаа.
| Тариаланчдын урамшуулал зөрүү ихтэй байна | ||
| Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.