
СБД-ийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Монголын “Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-той хамтран “Гүзээлзгэнэ тариалах технологи, хүлэмжийн аж ахуй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар 36 аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдад гүзээлзгэний биологийн онцлог, талбай сонгох, хөрс боловсруулах, тарих схем, ургамлын арчилгаа, усалгааны норм, тариалах технологи, өвчин хортонтой тэмцэх аргыг заажээ.
Түүнчлэн нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын орлогч Г.Нацагдорж ийм технологийг газар тариаланд ашиглахын ач холбогдол, давуу талыг танилцууллаа.
Гүзээлзгэнэ тариалах аргыг заалаа | ||
Үзсэн: 2776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.