
Дорноговь энэ дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн архи үйлдвэрлэдэггүй аймаг болжээ. Энэ тухайгаа тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичгээр мэдэгдсэн байна.
Дорноговь аймагт архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан “Дорнын говь” ХХК, “Бизнес шанд” ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2013 оны 290 дүгээр тогтоол, 2014 оны 65 дугаар тогтоолоор тус тус цуцлаж, цаашид Дорноговь аймагт шинээр архи үйлдвэрлэх зөвшөөрөл олгохгүй байхаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хүсэлт илгээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилга үр дүнд хүрч аймгаараа, байгууллага, хамт олноороо, гэр бүлээрээ согтууруулах ундаанаас татгалзаж, архигүй сум, баг, хамт олон, гэр бүл болох хөдөлгөөн өрнөж байгаагийн нэг жишээ нь ийнхүү Дорноговь аймаг болж байна гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Дорноговь архи үйлдвэрлэдэггүй аймаг боллоо | ||
Үзсэн: 1532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.