Шууд Chart

Ахлах ахлагч Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ

2020-06-09 10:43:26

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч  Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.  Ахлах ахлагч Ж.Тамир нь 2003-2007 онд “Батлан хамгаалах их сургууль”-ийг хөгжимчин мэргэжлээр төгсөөд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хөгжимчнөөр ажиллаж байсан.

Харин 2018 оноос хойш ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчнөөр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ахлах ахлагч Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ  
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй